Тегеран бүхээгтээ сармагчин бүхий пуужинг сансарт шинээр амжилттай хөөргөснийг өнөөдөр мэдээллийн агентлаг ираны ерөнхийлөгч Хасан Роуханий сайтаас эх сурвалжлан мэдээлжээ. Мэдээлэлд хөөрөлтөд ашигласан «Паджонеш» пуужин-зөөвөрлөгчид анх удаагаа шингэн түлш хэрэглэснийг тэмдэглэсэн байна. Фаргам хэмээх хочтой сармагчин дэлхий дээр бүрэн бүтэн эргэн иржээ.

Пуужинг хэзээ хөөргөсөн нь тодорхойгүй байна. Өмнө нь 2013 оны 1-р сард Иран улс анх удаагаа бүхээгтээ сармагчин бүхий сансрын төхөөрөмжийг амжилттай хөөргөсөн гэж мэдээлсэн билээ. Пуужин зөөвөрлөгч төхөөрөмжийг 120 км-ын өндөрт хүргэж, үүний дараа сармагчинтай бүрхүүл газар дээр эргэн ирсэн байна.