Хятадын «Чанъэ-3» сансрын аппарат өнөө орой Саран дээр буух болно гэж Бээжингийн нислэгийг удирдах төв мэдээллээ. Буух үйл явцад удирдах төв 720 секундын турш «Чанъэ-3»-тай холбоо тасрах юм. Сарны гадаргуу дээр буусны дараа БНХАУ-ын далбааг зоохоор төлөвлөжээ. «Чанъэ-3»-ын бүхээгт «Юйту» нэр авсан хятадын анхны саран дээр явагч байрлаж байгаа юм. Уг төхөөрөмж 100 кг орчим жинтэй Саран дээр 3-аас доошгүй сар ажиллах ёстой өөрөө хөдөлдөг төхөөрөмж юм. Саран дээр явагч «Чанъэ-3»-ыг маргааш орой орхиж өөрийн үүрэг даалгавраа эхлэх болно.