Зүүн-Хятадын олон улсын усанд байрлах АНУ-ын пуужингийн хэрэх онгоц өнгөрсөн 7 хоногт зэргэлдээ маневр хийж буй Хятадын цэргийн хөлөг онгоцтой мөргөлдөхгүйн тулд замаасаа гажих маневр хийхэд хүрчээ. Энэ тухай өнөөдөр «Ройтер» агентлаг АНУ-ын Номхон далайн флотын мэдэгдлээс эх сурвалж болгон мэдээлсэн байна.

Уг хэрэг явдал 12-р сарын 5-нд АНУ-ын ТЦХ-ний хэрэх онгоц «Коупенс» хятадын цорын ганц авиа тээвэрлэгч «Ляонин» -ний үйлдлийн бүсэд орсноос болжээ. Америкийн хэрэгч онгоцноос аюултай ойрын зайд хятадын өөр нэг цэргийн онгоц маневр хийж байсан байна.

АНУ-ын цэргийн удирдах газарт АНУ болон БНХАУ-ын хөлөг онгоцууд «холбоо барьж аюулгүйгээр зөрж өнгөрөх маневрыг хоёул гүйцэтгэснээр» мөргөлдөхөөс зайлсхийж чадсан гэж эх сурвалж мэдэгджээ.

Өмнө нь «Коупенс» 11-р сард Филиппинд болсон аймшигт хар салхины сүйрэлд нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх үйл ажиллагаанд оролцсон юм. Уг хэрэг явдал Зуун-Хятадын тэнгист Бээжингийн бий болгосон агаарын довтолгооноос хамгаалах Таних бүс байгуулсаны дараа бүс нутагт түгшүүрт байдал өсөн нэмэгдэж буй дэвсгэр дээр боллоо гэж АНУ-ын цэргийн удирдах албаны төлөөлөгчийн мэдэгдэлд дурдагджээ.