Сирид химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдлын тухай НҮБ-ын шинэ илтгэл, Алеппо болон Дамаскийн орчимд химийн дайралт хийсний цаана сирийн сөрөг хүчний дайчид байгаа гэдэгт ОХУ итгэлтэй байсныг нотолж байгаа тухай НҮБ-ын ОХУ-ын тусгай төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдлээ.

Дипломатын хэлснээр Орос улс үүнийг батлах санаатай байна. АНУ сирийн химийн зэвсгийг америкийн хөлөг онгоцон дээр устгахын тулд ачиж буулгах боомтоо хэрэглүүлэхэд бэлэн орныг олсон болохыг Чуркин мөн мэдэгджээ.

Түүний ярьснаар Орос орон сирийн химийн зэвсгийг хадгалж буй Латакигаас норвеги болон британийн хөлгүүд дээр ачих техник, төхөөрөмжүүдийг гаргаж өгөх юм.

Өмнө нь НҮБ-д зөрчилдөөний үед Сирид химийн зэвсгийг дор хаяж 5 удаа хэрэглэсэн тухай шинжээчдийн илтгэл нийтлэгдсэн байна. Химийн зэвсэгт өртөгсөдийн дотор засгийн газрын армийн цэргийн албан хаагчид болон энгийн ардууд байжээ.

НҮБ-ын шинжээчид химийн зэвсгийг 7 удаа мөрдөн судлахад 5 удаад: 3-р сарын 19-нд Хан-эль-Асалед, 4-р сарын 29-нд Саракебед, 8-р сарын 21-нд Гутад, 8-р сарын 24-нд Жобарт, 8-р сарын 25-нд Ашрафи-Сахнаед тус тус хэрэглэсэн болохыг тогтоосон байна.

Тэд химийн хорт бодисыг 4-р сарын 13-нд Шейх-Максудад, 8-р сарын 22-нд Бахарид хэрэглэсэн болохыг нотолж чадаагүй юм. Сирийн доторх зөрчилдөөний аль тал нь химийн зэвсгийг хэрэглэснийг тодорхойлох явдал тэдний үүрэгт ороогүй байна.