Орос улс Иранаас олон улсын болон нэг талын гэх зэрэг бүх хоригийг арилгах боломжийг харгалзан үзэх ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг иж бүрэн шийдвэрлэхийг чармайн зүтгэх болно гэж НҮБ-ын дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин мэдэгдсэн байна.

Ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах нь бүс нутгийн байдалд эерэгээр нөлөөлж Ойрхи Дорнодод хямралт, зөрчилдөөнт байдлыг хүчний аргаар шийдэхийг оролдож байсан аюултай хандлагыг даван туулахад туслах болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

ОХУ-ын байнгын төлөөлөгч 11-р сарын эцсээр Женевт амжилтанд хүрсэн тохиролцоо «ираны эсрэг цээрлэлийн дэглэм сулрах» төлөвтэйг дурдсан юм. Түүний үгээр эхний шатанд АНУ, ЕХ-ны тогтоосон «удаан хугацааны турш ираны ард түмний нийгэм-эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа» нэг талын арга хэмжээг сулруулах ёстой байна.

Чуркин үг хэлэх явцдаа АЗ-ийн гишүүдэд бүс нутгийн бүх улсын аюулгүй байдал Израилийг оруулаад, мөн Иран улс цөмийн энергийг энхийн зорилгоор хөгжүүлэх хасашгүй эрхийн баталгаа болох илүү өргөн шийдвэрийг эрж хайхаа үргэлжлүүлэхийг уриалсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Улсын хуралдаанд зориулсан илгээмжийн хэсгээс уншиж сонирхуулсан юм.