Анхны хар арьст ӨАБНУ-ын ерөнхийлөгч Нельсон Манделагийн  шарил өнөөдөр өөрийн төрсөн нутаг, Зүүн Капийн мужийн Куну тосгон луу илгээгдэх юм. Маргааш тэнд түүнийг оршуулах ажиллагаа болно. Өнөөдөр Манделаг сүүлчийн замд үдэхийн өмнө ӨАБНУ-ын Уотерклуфийн АЦХ-ний бааз дээр улсын засгийн эрх баригч Африкийн үндэсний конгрессийн гишүүд салах ёс гүйцэтгэх юм.

Өнгөрсөн 3 хоногийн турш өмнөд африкийн тэргүүнтэй салах ёс гүйцэтгэхээр хэдэн арван жилийн өмнө Манделагийн ӨАБНУ-ын ерөнхийлөгч болсон Претори дахь Холбооны байшинд 100 мянгаас багагүй тооны хүмүүс ирцгээжээ. Гэвч өөр харамсан гашуудсан мянгаад өмнөд африкчууд уг ажиллагаанд оролцож чадаагүй байна.

Өчигдөр ард түмэн Манделагийн  шарилтай  салах ёс хийх ажиллагааг өндөрлөх ёстой байтал олон зуун цөхөрсөн хүмүүс цагдаагийн харуул хамгаалалтыг дайран оржээ. Цагдаа нар эхлээд зогсоохыг оролдсон боловч хүчирхийллээс зайлсхийн саад болохоо болисон байна.

Урьд нь энэ 7 хоногт улс төрийн хүчирхийлэл, эвлэрэнгүй зан, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгчийн дурсгалыг хүндэтгэхээр дэлхийн олон улсын тэргүүнүүд, өндөр албан тушаалтнууд ӨАБНУ-д айлчилжээ. Нельсон Мандела 12-р сарын 5-нд Йоханнесбург хотноо 96 насандаа таалал төгссөн билээ.