Хятад улс Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэкийг цаазалсан явдлыг БНАСАУ-ын дотоод хэрэг хэмээн Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ.

Хятадад Хойд Солонгост тогтвортой байдал хэвээрээ хадгалагдана гэж найдан улсын эдийн засаг нь амжилттай хөгжиж, харин ард түмэн нь «аз жаргалтай амьдралаар амьдрах байх» гэж хүлээж байгааг дипломатч нэмж хэлсэн байна.

Өмнө нь баасан гаригт Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг БНАСАУ-ын залуу удирдагчийн үед удаан хугацаагаар «засаг барих зөвлөлийг» тэргүүлсэн Чан Со Тхэк шүүхийн шийдвэрээр цаазлагдсан болохыг мэдээлжээ.

Цэргийн шүүхийн тусгай хуралдааны дараа Чан Сон Тхэкт алах ял оноосныг гүйцэлдүүлсэн байна. Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагийн мэдэгдсэнээр Чан Сон Тхэкийг төр засгийн эргэлт хийхийг оролдсон хэмээн буруутгажээ.