Америкийн арми анх удаагаа агаарын байг устгахад зориулсан газар дээрх нүүдлийн өндөр хүчин чадалтай лазерийн төхөөрөмжийг туршжээ гэж АНУ-ын зэвсэгт хүчний хэвлэлийн албаны мэдээлэлд дурьджээ.

Баримт бичгийн дагуу 11-р сарын 18-аас 12-р сарын 10-ны хооронд болсон туршилтын үед Нью-Мексикогийн сургуулилтын талбарт 10 кВТ-ын хүчин чадалтай байлдааны лазер 90 минометын сум, нэлээд хэдэн нисэгчгүй онгоцыг сөнөөсөн байна.

Ирээдүйд хөдөлгөөнт тавцан дээр 50 кВт-ын хүчин чадалтай лазераар, улмаар 100 кВт-ын төхөөрөмжөөр тус тус сольж суурилуулах юм. Лазерийн хүчин чадлаа нэмэгдүүлэх нь түүнд илүү өндөр хурдтайгаар байг онох боломжийг олгох юм. HEL MD хөтөлбөрийн боловсруулалтыг цэргийнхний захиалгаар Boeing корпораци гүйцэтгэж байгаа юм.