Хавдрын өвчтэй холбоотой үхлийн тоо 2012 онд дэлхийд 8,2 сая хүртэл өссөнийг хавдрыг судлах Олон улсын агентлаг мэдээлжээ.

Тэдний мэдээгээр ийм өвчин 2012 онд 14,1 сая хүнд оношлогдсон байна. 2008 онд хавдрын өвчний улмаас дэлхийд 7,6 сая хүн нас баржээ. Өнгөрсөн жил уушиг, хөх, шулуун гэдэсний хавдар голчлон тохиолдсон байна.

Байгууллагын шинжээчид 2025 он гэхэд Дэлхийн хүн ам өтөлсний улмаас жил тутам хавдрын өвчин 19,3 сая хүнд оношлогдох болно гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.