Өчигдөр Төлөөлөгчдийн танхим ойрын хоёр жилд АНУ-ын төсвийн зарлагыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг сайшаав. Танхимын 332 гишүүн дэмжиж, 94 нь эсэргүүцэв. Одоо сенат баримт бичгийг авч үзэх юм. Хуулийн төсөл оны эхээр хорогдуулсан зарлагыг сэргээнэ.

Түүнчлэн баримт бичиг АНУ-ын засгийн газрын санхүүжүүлэлтийг 1-р сард тур зогсоохгүй боломж олгох юм. Үүний хамт хуулийн төсөл АНУ-ын төрийн ерийн туйлын хэмжээг дээшлүүлэхгүй байна.

Иймээс ардчилсан ба бүгд найрамдах намынхан төсвийн асуудлаар ахин найр тавих боломжийг 2,3-р сараас наана эрэх юм. Ирэх долоо хоногт сенат тус баримт бичгээр санал хураах бололтой.

Энэ санхүүгийн жилд АНУ-ын төсвийн зарлага 1,012 триллион доллар болно. Ирэх санхүүгийн жилд зарлага өсөн нэмэгдэж, 1,014 триллион долларт хүрнэ. 9-р сард төгссөн 2013 оны төсвийн жилд АНУ-ын төсвийн алдагдал 38 хувиар багасаж, 680 тэрбум доллар буюу ДНБ-ний 4,1 хувь болов.

Энэ нь 2008 оноос хойш хамгийн бага хэмжээ болсон. 2001 онд АНУ-ын жилийн төсөв сүүлчийн удаа ашигтай болжээ. 2009 онд АНУ-ын төсвийн алдагдал улс орны түүхэнд хамгийн их хэмжээнд хүрч 1,41 триллион доллар болсон билээ.