Эдийн засгийн хямралын хор уршгийг зөөлрүүлэхийг БНАСАУ оролдож, алтны нөөцийнхөө нэг хэсгийг Хятадад худалдаж байна гэж өмнөд солонгосын ХМХ-үүд мэдээллээ.

Урьдын удирдагч Ким Ир Сен алтан нөөцөө хэзээ ч худалдахгүй тушаал өгсэн ч сүүлийн хэдэн сарын турш алтаа худалдаж байна. БНАСАУ-ын эрх баригчдаас ийм алхам хийсэн боловч эдийн засгийн байдал цаашид доройтно гэж шинжээчид таамаглав.

Энэ нь Чан Сон Тхэкыг Улсын батлан хамгаалах хорооны дэд даргын албан тушаалаас огцоруулсантай холбоотой. БНАСАУ-ын одоогийн удирдагч Ким Чен Уны авга олон улсын эдийн засгийн бараг бүх төслийг хариуцаж байсан билээ. БНАСАУ бараг 2 тонн алтны нөөцтэй.