ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн эдийн засгийн эрчимтэй хөгжих бүсийг Зүүн Сибирь, Алс Дорнодод байгуулах саналыг бүрэн биелүүлж болно хэмээн японы бизнес үзэж, мөн төсөлд их найдвар тавьж байна гэж ОУ ба шинээр тусгаар тогтносон орнуудтай худалдааг хөгжүүлэхэд туслах Японы холбооны Эрдэм шинжилгээний төвийн захирал Тосиказу Эндо сэтгүүлчдэд мэдэгдэв. Өчигдөр Владимир Путин Улсын хуралд илгээх жил дутмын илгээмжээ хөндөн үг хэлж, бүтээгдэхүүнээ гадаадад нийлүүлж болзошгүй түүхий эдийн бус үйлдвэрлэлийг зохион байгуулах онцгой нөхцөл бухий эдийн засаг нь эрчимтэй хөгжих тусгай бүсийг Алс Дорнод, Зүүн Сибирьт байгуулах санал дэвшүүллээ.