Хамтарсан байлдааны аврах сургуулилт Зуун Хятадын тэнгист БНХАУ-ын АДХ бүст явуулсан гэж Япон, Өмнөд Солоногосын Тэнгисийн цэргийн хүчин мэдэгдэв. Японы талаас байлдааны хоёр хөлөг онгоц, нисдэг тэрэг сургуулилтад оролцов.

Өмнөд Солонгосын усан цэргийн хэдэн нэгж бас оролцсон байна. «Төлөвлөгөөт сургуулилт явуулсан. Японы талаас нисдэг тэрэг хэрэглэхээ Хятадад мэдээлээгүй» гэж Японы Тэнгиси цэргийн флотын төлөөлөгч мэдэгджээ.

«Агаарын довтолгооноос хамгаалах бүсээ байгуулах тухай Хятдаас зарлан мэдээлснээс нэлээд өмнө байлдааны сургууль явуулахаар төлөвлөсэн. Энэ нь хятадын алхамын хариуд авсан арга хэмжээ биш» гэж Японы цэргийн командлалын төлөөлөгч онцлов.

Зүүн Хятадын тэнгист АДХ бүсээ байгуулна гэж Хятад Улсаас нэг сарын өмнө мэдэгдсэн билээ. Тус улс Япон болон Өмнөд Солонгостой маргалдаж байгаа арлуудыг бүстээ багтаажээ. Эдгээр хоёр орон болон АНУ БНХАУ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Энэ бүст цөмрөн орох бүх нисэх онгоц нислэгийнхээ төлөвлөгөөг хятадын эрх баригчдад олгох ёстой. Тэгэхгүй бол батлан хамгаалах яаралтай арга хэмжээ авна гээж Бээжин мэдэгджээ.