Филиппиний түүхэнд хамгийн аюултай хөнөөлт «Хайянь» хар салхинд хэлмэгдэгсдийн тоо 6009 хүрч, бараг 1800 хүн сураггүй алга болсон тухай өнөөдөр орон нутгийн аврагчид мэдээлэв. Сүүлийн үеийн тоо баримтуудааас харахад филиппиний 16 сая оршин суугч гай гамшигт ямар нэг хэмжээгээр нэрвэгдсэн байна.

Хар салхины эвдсэн буюу сүйдсэн орон сууцыг сэргэн босгоход 3 жилээс багагүй хугацаа шаардагдана гэж эрх баригчид үзэж байна.Филиппиний олтриг жил дутам 6-р сараас 12-р сарыг дуустал олон арван удаа хар салхинд нэрвэгддэг. «Хайянь» хар салхи 11-р сарын эхээр Филиппиний бүх төв бүс нутгийг хамрав.

Энэ удаагий хар салхины хор уршиг саяхан болтол хамгийн аюултай гэгдэж байсан 1976 оны Моро буланд үүсч, өмнөд Минданао арлын 5-8 мянган оршин суугчийн амь насыг бүрэлгсэн цунамийн учруулсан хохиролоос давжээ.