Өнөө шөнө Японы Ерөнхий сайд АНУ-ын дэд ерөнхийлөгч Жозеф Байдентай дүрс бичлэгээр харилцаж, Хятад улсаас байгуулсан Агаарын довтолгооноос хамгаалах бүсийн асуудлаар цаашид нягт хамтран ажиллах шийдвэр төгс байгаагаа батлав.

Мөн Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга болон тус улсын гадаад улс төрийн тусгай газрын төлөөлөгчид оролцсон яриа бараг 1 цаг үргэлжилсэн тухай Японы ГХЯ мэдээлэв.

Саяхан БНХАУ-д хийсэн айлчлалынхаа явцад АДХ бүсийн асуудлаархи Япон, АНУ хоёрын байр суурийг хятадын талд мэдээлсэн тухай Баден Сизэ Абэд мэдээлэв. АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэлснээр АДХ бүс Зүүн Хятадын тэнгист АНУ-аас явуулах үйл ажиллагаанд огт нөлөөлөхгүй.

Талууд одоо бага зэрэг хүйтэрсэн япон-өмнөд солонгосын харилцааны асуудлыг бас авч үзэж хэлэлцсэн байна. Эдүгээ японы засгийн газрын тэргүүнтэй уулзах боломжгүй байна гэж БНСолонгос Улсын Ерөнхийлөгч Пак Кын Хе саяхны хэлэлцээний явцад тэмдэглэсэн гэж Байден хэллээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч японы талд хандан япон-өмнөд солонгосын харилцааг хэвийн болгоход хүчин чармайлитаа дайчлахыг уриалаад эдгээр улсын АНУ-тай тогтоосон холбоо чухал ач холбогдолтойг тэмдэглэв.