БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын яамны сайд асан Чжоу Юнкан бараг л баривчлагдаж, улсын эрх баригч Хятадын Коммунист Нам өндөр албан тушаалт улс төрчийг авилгалын гэмт хэрэгт хамаатай болох талаар мөрдөн байцаалт явуулж байна.Энэ тухай «Ройтер» агентлаг мэдээлжээ.

Чжоу Юнкан засгийн өндөр албан тушаалд сууж, Хятадын дотоодын аюулгүй байдлын яамыг тэргүүлж, ХКН-ын Байнгын хорооны Улс төрийн товчооны бүрэлдэхүүнд орж байсан ч огцорсон байна.

Хэрэв түүнийг авилгалын хэрэгт буруутгавал, энэ нь хятадын томоохон хот Чунцины намын хорооны нарийн бичгийн дарга Бо Силайн унасны дараахь БНХАУ дахь томоохон улс төрийн шинэхэн шуугиант хэрэг болох юм.

«Чжоу Юнканы эрх чөлөө хязгаарлагдмал» байгаа болон «түүнийг хаашаа ч явсан мөрдөж байгаа» гэж эх сурвалжууд мэдээлжээ. БНХАУ-ын дарга Си Цзинпинь 11-р сарын суул, 12-р сарын эхээр Чжоу Юнканы эсрэг түүний улс төрийн өрсөлдөгчдийн дэвшүүлсэн нэлээд хэдэн буруушаалтыг шалгахаар тусгай комиссыг байгуулахыг тушаасан байна.