АНУ-ын боловсруулж буй цахилгаан мэт түргэн дайралтын даяарчлалын системийг бүтээх нь Орос улсад заналхийлж болзошгүй бөгөөд «хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэх үр дагаварт» хүргэж мэдэх юм. Энэ тухай ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков өнөөдөр «Коммерсант» сонины сурвалжлагад мэдэгдсэн байна.

«Хэрэв бид одоо байгаа ердийн тоноглолтой баллистик зөөвөрлөгчийн тухай яривал энэ нь яах аргагуй зөрчилдөөнийг улам хүнд төвөгтэй болгож үнэн чанартаа хүн төрөлхтөнийг сүйрэлд хүргэх үр дагавартай юм» гэж Рябков онцолжээ.

Шинэ төрлийн зөөвөрлөгч-гипер авианы тавцаны хувьд гэвэл ийм төрлийн системийн хөгжил стратегийн тэнцвэр, тогтвортой байдалд ихээхэн хэмжээгээр нөлөөлөх болно гэж ОХУ-ын ГХЯ-ны дэд сайд мэдэгджээ. Энэ нь Оросын аюулгүй байдалд нөлөөлж болох юм. Гэсэн ч энэ асуудлаар нэг талын дүгнэлт өгч болохгүй гэж Рябков онцлон тэмдэглэсэн юм.