Орос улсын Үндсэн хууль 1993 оны 12-р сарын 12-нд бүх ардын санал хураалтаар улсын бүтэц, иргэдийн эрх, эрх чөлөөний тодорхойлолтыг өгснөөр батлагджээ.

Энэ онд Үндсэн Хуулийн өдөр болох үйл явдлын тоогоороо бараг л хорин жилд байгаагүй хамгийн арвин баялаг байх юм.

Хоёр жил дараалан гагцхүү энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Кремльд Холбооны хуралдаанд Илгээмжээ уншиж танилцуулах болно. Бүх орон даяар Бүх оросын иргэдийг хүлээн авах өдөр болж өнгөрнө.

Улсын тэргүүний даалгасны дагуу ОХУ-ын ерөнхийлөгчийн хүлээн авах болон гүйцэтгэх засаглалын холбооны байгууллагууд нээлттэй байх юм. Ойн өдрийг тохиолдуулан өргөн хэмжээний өршөөлийг бэлтгэжээ.

1993 оны 12-р сарын 12-ны өдөр оросын нэн шинэ түүхийн эхлэл болсон юм. Үндсэн Хуулийг бүх ардын санал хураалтаар батлахын сацуу Улсын Думын анхны сонгууль болсон байна. Иймээс энэ өдрийг оросын парламентын шавыг тавьсан чухал өдөрт тооцох нь зүй ёсны юм. Мөн энэ өдрийг оросын сонгуулийн систем буюу бүхэлдээ засаг төрийн хөгжлийн ойн өдөр гэж тооцож болно.