БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Уны авга ах Чан Сон Тхэк Хятад улстай хамтарсан эдийн засгийн бүс байгуулах зөвшилцөлд гарын үсэг зурахын эсрэг санаагаа илэрхийлснээс огцорчээ. Энэ тухай өмнөд солонгосын «Чосон ильбо» сонин хойд солонгосын эх сурвалжаас улбаалан бичжээ.

Хэвлэлд тэмдэглэснээр Чан Сон Тхэкийг баривчилсан тухай зарлахын хамт өнгөрсөн даваа гаригт Пхеньянд хятадын талтай Хамген -Пукто мужид хамтарсан онцгой эдийн засгийн Онсон дүүргийг бий болгох зөвшилцөлд гарын үсэг зурсан байна.

Онсон бол Ким Чен Уны тодорхойлсноор БНАСАУ-д гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой эдийн засгийн хөгжлийн 14 дүүрэгт багтаж байгаа юм. Зөвшилцөл ёсоор хятадын Тумэнь хот суурины захиргаа хил орчмын Туманган гол, Онсон арал дээр жуулчлал хөгжүүлэхэд хөрөнгө оруулах болно.

Мөн нэлээд хэдэн үйлдвэр барихад хөрөнгө оруулах юм. Эх сурвалжийн ярьснаар Чан Сон Тхэк энэ зөвшилцлийг цагаасаа эрт хэмээн үзэж эсэргүүцсэн байна.