Сирийн химийн зэвсгийг Сириэс гарган устгах нарийн төлөвлөгөөг ХЗХБ 12-р сарын 17-нд зарлан мэдэгдэх болно. Энэ тухай НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн төлөөлөгч Мартин Несирки сэтгүүлчдэд өнөөдөр мэдээллээ. «Баримт бичгийн болзошгүй агуулгын талаар ярих нь цагаас эрт юм» гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

ХЗХБ-ын урьдчилсан төлөвлөгөө ёсоор химийн зэвсгийг Сириэс 2014 оны 2-р сарын 5-аас өмнө гаргах ёстой. Хамгийн аюултай бодисыг 3-р сарын 31-ээс хэтрүүлэхгүйгээр, үлдсэн хэсгийг 2014 оны 6-р сарын 30-ны дотор Сирийн нутаг дэвсгэрээс гаргаж устгах болно. Химийн бодисыг АНУ-ын гаргаж өгөхөд бэлэн байгаа тусгай тоноглогдсон хөлөг онгоцны тавцан дээр тэнгист устгах төлөвтэй.