Москвачууд сүүлийн 10 жилд дарс илүү ихээр ууж, харин архийг бага хэрэглэх болсон тухай нийслэлийн худалдаа үйлчилгээний удирдах газрын тэргүүн Алексей Немерюк мэдээлжээ.

Түүний хэлснээр, москвагийн оршин суугч болгон жилд 10 л орчим дарс, 16,5 л орчим архи, ойролцоогоор 2 л коньяк, 90 л пивийг хэрэглэдэг байна. Үүний зэрэгцээ, тэрбээр шөнийн цагаар пиво худалдаалах, мөн жижиг мухлагуудад пиво зарахыг хориглосон явдалтай холбогдуулан 2013 оны байдлаар түүний хэрэгцээ буурч магадгүй байна гэж онцолжээ.

Өнгөрсөн жилийн дүнгээр москвачууд 43 сая декалитр дарс болон хатуу спиртийн ундаа, мөн 131 декалитр пивийг ууж хэрэглэснийг тодруулан дурдсан юм. Бүхэлдээ «согтууруулах ундааны хэрэглээ буурч байгааг» удирдах газрын дарга эцэст нь илэрхийлсэн байна.