ОХУ-ын Төв Банк 2014 онд рублийн шинэ бэлэг тэмдэгтэй зоосыг гүйлгээнд гаргана гэж ОХУ-ын Төв Банкны 1-р орлогч дарга Георгий Лунтовский өнөөдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Өмнө нь Оросын Банкны дарга Эльвира Набиуллина ОХУ-ын Төв Банкны захирлуудын Зөвлөл рублийн бэлэг тэмдгийг баталсан болохыг мэдээлсэн билээ.

Бэлэг тэмдэг болгон орос цагаан толгойн «Р» үсгийг дарж зурсныг сонгон авчээ. Түүний хэлснээр, ийнхүү бэлэг тэмдгийг баталсан нь «үндэсний валютын байр суурийг бэхжүүлэхэд» чиглэгдсэн байна. Өнөө үед тийм бэлэг тэмдгийг « бүтээхэд бодит хэрэгцээ бүрэлдэж бий болсон» гэж Набиуллина онцлон тэмдэглэжээ.

Лунтовский өөрийн зүгээс, Оросын Банк мөнгөн дэвсгэртийг багцлах янз бүрийн хувилбар, мөн дэвсгэрт дээрх усан таних тэмдэг зэрэгт рублийн таних тэмдгийг ашиглахаар төлөвлөж байгаа талаар ярьсан байна.