Өрнөдийн улсууд Хятадыг «өөртөө итгэлтэй», «дайчин» мөн омог бардам улс мэтээр үзэцгээж байна. Энэ тухай дэлхийн нэлээд олон оронд БНХАУ-д хандах хандлагын талаар санал асуулга явуулсан хятадын англи хэл дээр гардаг «Глобал таймс» сонин мэдээлжээ.

Хэвлэлийн мэдээгээр асуулгад оролцогчдын зөвхөн 13% нь Хятадыг «энх тайванч орон» хэмээн тодорхойлсон байна. Санал асуулгын дүн асуулгад оролцогчид Хятадад аль болох ойр улсуудын иргэд байх тусам төдий чинээ БНХАУ-ыг үзэх үзэл нь сөрөг байгааг харуулж байна гэж сонин бичжээ.

Санал асуулагад нийтдээ 14 орны 14,4 мянган хүн оролцсон байна. Тэдний 30,3% нь Хятадыг дэлхийн тавцан дээр «өөртөө итгэлтэй» тоглогч хэмээгээд, 29,4% нь түүнийг «дайчин» улс, харин 28,1% нь «асуудалтай» хэмээн тус тус тодорхойлжээ.

БНХАУ-тай хөрш зэргэлдээ орнуудын санал асуулгад оролцогчдын 25,4% нь Хятад улс тэдэнд «таалагдаж байна», бусад орнуудын 36%-ийн оролцогчид мөн тийнхүү мэдэгдсэн байна.

Санал асуулга явуулсан орнуудын дотор:АНУ, Орос, Япон, Энэтхэг, Өмнөд Солонгос, Их Британи, Филиппин, Бразили улсууд оржээ. Санал асуулгад ороцогчдын үг «өөрийн гүрний хүчин чадлыг хурдан өсгөж буйг хүлээн зөвшөөрөх баталгаа мэт харагдаж болзошгүй» гэж үзэж байгаа Делийн Улсын Их сургуулийн шинжээч Жавахарлал Неру Сварана Сингхийн үгийг сонин иш татсан байна.

Хятад улс өөрийн хөрш орнуудад ихээхэн эелдэг зан гаргаж, тэдний гадаад бодлого эдийн засгийн салбарт 21-р зууны неоколониализм мэт харагдуулах шалтгийг төрүүлэхгүй байх ёстой гэж үзэж байгаа шинжээчийн үгийг мөн дурджээ.