Олон улсын олимпийн хороо Энэтхэгийн Олимпийн Үндэсний олимпийн хорооны хоригийг хүчинтэй хэвээр үлдээжээ. Энэ тухай Франс пресс агентлаг уламжилжээ.

2012 оны 12-р сард ОУОХ Энэтхэгийн Олимпийн үндэсний хорооны тэргүүнийг сонгох сонгуульд тус улсын төр хутгалдан оролцсон хэмээн үзэж сонгуулийн дүнг хүчингүйд тооцсон. ОУОХ-оос Энэтхэгийн Олимпийн үндэсний хороог 2010 онд Нью-Делид хамтын нөхөрлөлийн наадмыг явуулахтай холбогдуулан түшмэдүүдэд авилга өгсөнд сэжиглжээ.

ОУОХ мэдэгдэлдээ, хорооны шаардлагуудыг хангаагүй тохиолдолд 2014 оны Сочийн наадамд Энэтхэгийн далбааг оролцуулахгүй. Үүний оронд энэхэгчүүд олимпийн далбаан дор бие даасан тамирчдын хувиар оролцох болно.

Энэтхэгийн Олимпийн үндэсний хороон нь тус байгууллагын үйл ажиллагаан дахь төрийн нөлөөг арилгаад байна, гэтэл ОУОХ-нд тус хорооны удирдлагатай холбоотой асуудлууд үлдсээр байна.

Энэхүү асуудлаас бүр мөсөн ангижрахын тулд Энэтхэгийн Олимпийн үндэсний хороо нь тус байгуулагын хуулинд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, авилгатай холбоотой сэижглэгдэж байгаа хорооны бүх гишүүдийг огцруулах ёстой аж.Байгууллагын тэргүүнийг сонгох шинэ сонгуулийг 2-р сарын 9-нд буюу Олимпийн наадмын нээлтээс 2 хоногийн дараа явуулахаар товлоод байна.