Дэлхийн томоохон ховор төмөрлөгийн орд газрыг БНАСАУ-д нээсэн тухай умард солонгосын амины SRE Minerals компани зарлан мэдээлэв.Пхеньянээс баруун-хойно 150 км зайтай орших «Чонжу» орд газрын нөөцийг хэдэн триллион доллароор үнэлжээ. Орд газар 6 тэрбум тонн ашигт малтмалын нөөцтэй. Түүний 216,2 сая тонн нь ховор төмөрлөгийн нийлэг юм.

SRE Minerals Умард Солонгосын байгалийн нөөцийг худалдах корпорацтой хамтын үйлдвэрийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Шинэ хамтын үйлдвэр орд газрыг 25 жил эзэмших эрхтэй. Хэлэлцээрийн хугацааг бас 25 жилээр сунгаж болно. Түүнээс гадна SRE Minerals ховор төмөрлөгийг боловсруулах завод барих эрх эдлэв.