Уругвайн сенат марихуаныг хууль ёсоор зөвшөөрөх тухай хуулийн төслийг дэмжсэнээр энэ төрлийн мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдааг улсын хяналтад авсан дэлхийн анхны улс боллоо. Марихуаныг хууль ёсоор зөвшөөрүүлэхийн төлөө удтал маргалдсаны эцэст 29 сенатороос 16 нь саналаа өгч, одоо баримт бичигт (билльд) улсын ерөнхийлөгч Хосе Мухика гарын үсэг зурах ёстой юм.

Сенатын үүдэнд орон нутгийн зуу зуун хар тамхи татагч парламентын шийдвэрийг баяр ёслолын байдалтайгаар хүлээн авч мэндчилжээ. Эрх баригч зүүний нам болох Өргөн фронтын төслийг танилцуулсан сенатор Роберто Конде «мансууруулах бодисын эсрэг дайн ялагдлаа» гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ ялагдлын үр дүнд хууль ёсоор зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрчээ.

Шинэ хуулийн дагуу мансууруулах бодисыг үйлдвэрлэх, дэлгэрүүлэх, худалдаалахыг зөвшөөрөх юм. Хувь хүн их биш хэмжээгээр марихуаныг тариалж, түүнийг хэрэглэгчдийн клубыг байгуулах эрх авна. Энэ бүхэн засгийн газрын хяналт, ажиглалт дор ажиллах болно.