БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн ах саяхан өөрийн авга ах Чан Сон Тхэкийг огцорсны дараа Хятадад нам гүм амьдарч байна гэж өмнөд солонгосын “Чосон ильбо” сонин уламжилжээ. Ким Чен Ирын ууган хүү Ким Чен Намыг 2001 онд хуурамч паспорт ашиглан Япон руу гарах гэж оролдох хүртэл талийгч удирдагчийн залгамжлагчаар үзэж байжээ.

Тэр үеэс “тансаг санхүүжилтээр” Макао болон Бээжинд цөллөгт амьдрах болсон бөгөөд бага дүүтэйгээ бараг л харьцдаггүй байна. Тэрбээр 2012 оны 1-р сард японы сэтгүүлчид Ким Чен Уны явуулж байгаа бодлогыг эрс шүүмжлэн, БНАСАУ-ын дэглэмийг явуургүй хэмээн дүгнэжээ. Гэтэл сүүлийн жил Макаод Ким Чен Намыг хэнч хараагүй байна.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, Умардын удирдагчийн ах Хятад, Сингапурын хооронд аялан амар жимэр амьдралаар амьдарч байгаа бололтой. Чан Сон Тхэк болон түүний эхнэрийн гараар хүмүүжигдсэн Ким Чен Нам ахыгаа огцорсны дараа өөрийн амь наснаас айх болсон гэж хэвлэлд бичжээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Умардын эрх баригчид Ким Чен Уны дэглэмийг унагасны дараа, байдлыг ашиглан Ким Чен Намыг гаргахын тулд түүнийг хамгаалалтандаа байлгадаг гэж үзэж буйг РИА Новости уламжилжээ.

Чан Сон Тхэкийг авилгын хэрэгт болон намын эсрэг үйл ажиллагаа явуулсан хэргээр БНАСАУ-ын Төрийн Батлан хамгаалах хорооны дэд тэргүүний албан тушаалаас огцруулсан тухай мэдээг даваа гаригт KCNA албан ёсоор уламжилсан.