АНУ-ын Конгрессээр төсвийн асуудал хэлэлцэх үед Бүгд Найрамдахчууд болон Ардчилагчид нилээд хэдэн маргаантай асуудал дээр анх удаагаа санал нэгдэв. Талууд батлан хамгаалахын зарлагыг хадгалах тухай болон ойрын хоёр жилийн бусад асуудлуудаар тохиролцжээ.

Хэлэлцэн тохиролцосны дагуу АНУ-ын зарлагын нийт түвшин энэ санхүүгийн жил 1,02 их наяд долл. байх бөгөөд ирэх жил зарлага нь 1,014 их наяд долл. хүртэл нэмэгдэнэ. Тухайлбал, энэ жил өмнө хассан батлан хамгаалах зардлыг сэргээх болон бусад зардлуудад нийт 63 тэрбум долл.гаргана. Ингэхдээ нийгмийн зарим заалтуудыг төсвөөс хасч, ашигтай заалтуудын нэмж төсөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд бүгд найрамдахчууд болон ардчилагчдын хооронд тохиролцож чадаагүйн улмаас АНУ- ын төсвийг бүрэн утгаар нь батлаж чадахгуй байсан. Тэгвэл энэ удаагийн тохиролцоо өмнө гаргасан алдаа дутагдлыг зөөлрүүлж, зарлагуудыг автоматаар арилгах боломжтой боллоо.

Бүгд найрамдах намын төлөөлөгч, Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Пол Райены үзэж байгаагаар,тохиролцоо нь аливаа нэгэн татварыг нэмэгдүүлэх болон эрүүл мэндийн даатгалыг санхүүжүүлэх хөтөлбөрийг агуулаагүй.АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама гэрээг сайшаан дэмжиж, конгрессын гишүүд болон сенатуудыг энэхүү гэрээний төлөө саналаа өгөхийг уриалжээ.