Украины ДХЯ Киевт эсэргүүцлийн жагсаалд оролцогчдыг өдөөн хатгалгад автагдахгүй байж, хэв журмын зөрчил гаргахгүй байхыг уриалав. ДХЯ мэдэгдэхдээ, цагдаагийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд хэв журмын зөрчлүүдэд таарсан арга хэмжээнүүдийг авах болно гэжээ.

Тус байгууллагаас гаргасан мэдэгдэлд, цагдаагийн газар жагсагчдын эсрэг нулимс асгаруулах хий болон тусгай хэрэгсэлүүдийг хэрэглээгүй гэжээ. Интернетэд ДХЯ-ны ажилтнуудын хууль бус үйл ажиллагааны тухай мэдээлж, өдөөн хатгасан ажиллагаа хэмээн нэрлэжээ.

Өмнө нь ДХЯ мэдэгдэлдээ, Киевын төвийн гудамжнуудад хуран цугларсан жагсагчдыг тараах үйл ажиллагааны явцад дотоодыг хамгаалах хүчний 10 цэргийн албан хаагч нэрвэгдсэн тухай уламжилжээ.

Нөгөөтэйгүүр, орон сууц ниймтйн аж ахуйн албаны ажилтнууд автогеныг ашиглан Киевын төвийн Институтская гудамжийн бэхэлгээнүүдийг цэвэрлэхэд ашиглаж байгаа аж. Өмнө нь хэдэн цагийн турш сөрөг хүчнийхэн Тусгаар тогтнолын талбай руу цөмрөн орох зорилготой “Беркут” тусгайгийнхны отрядыг тогтоон барьжээ.

Тэр үед хүчнийхэн ялимгүй ухарчээ. Украины нийслэл хотын төвийн “Крещатик”, “Майдан Незалежности” зэрэг метроны станцуудыг хаасан аж. Киевын хотын захиргаа эсэргүүцэгчдийн хяналтан дор байна.

Түүнээс гадна сөрөг хүчний болон эрх баригчдын төлөөлөгчдийг цуглуулж, дугуй ширээний ард яриа хэлэлцээр явуулах ээлжит оролдлогыг явуулахаар өнөөдөр Украины анхны ерөнхийлөгч Леонид Кравчук төлөвлөж байна. Өчигдөр киевын “Украина” ордонд явуулсан хуралдаанд харилцан яриа болж чадсангүй, учир нь тэнд зөвхөн эрх баригчдын төлөөлөгч хүрэлцэн иржээ.

11-р сарын 21 -нд ЕХ-нд элсэх бэлтгэл ажлыг зогсоосны дараа эхэлсэн Киевын төвийн жагсаалууд нь одоо үргэлжилсээр байна. “Евромайданыг» тараасны дараа 11-р сарын 30-нд эсэргүүцлийн жагсаалд оролцогчдын тоо улам өссөн бөгөөд, тэд засгийн газрыг огцрохыг болон ерөнхийлөгч болоод парламентын ээлжит бус сонгуулиудыг явуулахыг шаардаж байна.