Энэтхэгийн алтны гоёл чимэглэлийн экспортын хэмжээ энэ оны 4-10 саруудад үнэт чулууны хомсдолын улмаас 54 хувиар буюу 4 тэрбум долл.буурчээ. Энэ тухай The Wall Street Journal уламжлав.

Үүний шалтгаан нь тус улсын импортын алтыг багасгахыг оролдсон гадаад худалдааны архаг хомсдолыг арилгахад чиглэгдсэн шинэ шаардлагуудтай холбоотой гэж нийтлэл д бичжээ.

Энэтхэг үнэт металлынхаа импортын татварыг нэмэгдүүлсэн төдийгүй импортын алтыг ашиглахад янз бүрийн хязгаарлалтыг оруулжээ. Энэтхэгийн гоёл чимэглэлийн урчууд дэлхийн зах зээл дээрх өөрсдийн хувийг хятадын үйдвэрлэгчдэд алдаж магадгүй юм.

БНХАУ энэ жил алтан эдлэл хэрэглэлтийнхээ нийт хэмжээгээрээ Энэтхэгийг гүйцэд түрүүлсэн бөгөөд дэлхийд тэргүүн байранд ороод байна.

Мөн Хятад улс дэлхийн зах зээлд гоелын үнэт эдлэл үйлдвэрлэлтээрээ нилээд хувийг эзлэхийг эрмэлзэж байна. Хятадын компаниуд Дубайд нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн, ингэхдээ Турк аажимдаа Энэтхэгийг европын зах зээлээс шахан зайлуулж байна гэж сонинд бичжээ.