Номхон далайг дамнасан түншлэлийн хүрээнд чөлөөт худалдааны бүс байгуулах тухай асуудлаар явуулсан яриа хэлэлцээр мухардалтанд ороод байна.Дөрвөн өдөр хуралдаж, 12-р сарын 10-нд ажлаа дуусгасан дэлхийн 12 орны худалдааны сайд нарын чуулган 119 зүйлээр санал зөрөлдөөнөө даван туулж чадсангүй. Тэдгээр нь автомашин, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон эм бэлдмэлүүдийн гаалийн татвартай холбоотой асуудлууд байлаа.

Яриа хэлэлцээрт Номхон далайг дамнасан түншлэлийн гишүүн Бруней, Шинэ Зеланд, Сингапур, Чили улсууд болон АНУ-ын энэхүү багцад оруулахаар уйгагүй мэрийж байгаа бусад орнууд ч оролцжээ.

Эдгээр нь Австрали, Малайзи, Мексик, Перу, Япон улсууд юм. Энэ орнууд нийлээд дэлхийн ДНБ –ний 40 хувийг үйлдвэрлэдэг. Тэд бүгдээрээ Хятадын томоохон түншүүд юм. Гэтэл АНУ-ын гаргасан хүчин чармайлтын улмаас Номхон далайг дамнасан түншлэлд Хятад ороогүй байна.

АНУ түншүүдээ чөлөөт худалдааны бүсийг байгуулах тухай асуудлаарх яриа хэлэлцээрийг энэ онд багтаахыг уриалсан. Хятад улсын эдийн засаг хөгжин дэвжихийн хамт энэхүү уриалга нь илүүтэй уйгагүй гарах болсон.

Учир нь АНУ Номхон далайг дамнах түншлэлийг өргөтгөх санаачилгаа анх гаргасан үеэсээ Хятадын эсрэг чиглүүлж байсан. Нөгөөтэйгүүр, америкчуудын товлосон хугацаанд багтсангүй. Сингапурт гаалийн татвар асуудал дээр гарсан санал зөрөлдөөнүүдийг “үндэсний бэртэгчин зан” чөлөөт худалдааг ялсны улмаас асуудлыг шийдвэрлэж чадаагүй.

Хуралдааныг олон зүйлээр урьдас тааж болох байлаа. Энэ тухай Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн дэд захирал Андрей Островский хэлэхдээ

«Бүс нутгийн улс орнуудын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг нөхцөл бололцоонууд янз бүрийн юм. Тэдэнд өөрийн үйлдвэрлэлийг төрийн тэтгэлэггүйгээр хадгалан үлдэхэд туйлын бэрхшээлтэй байна.

Олон жилийн турш Хятад-Япон-Өмнөд Солонгосын хооронд болон бүсийн эдгээр орнуудын оролцоотой АНД-н бүсийн улс орнуудын чөлөөт худалдааны бүс байгуулах тухай яриа хэлэлцээнүүдийг явуулж ирсэн.

Тэнд мөн адил чөлөөт худалдааны бүсэд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд гаалийн нөхцөлүүдийг тохиролцож чадахгүй байв. Номхон далайг дамнах түншлэлд, юуны өмнө АНУ-ын хувьд энэ асуудал мөн тулгарсан. Тиймээс энэхүү бүсийн ирээдүй нилээд бүрхэг харагдаж буй юм» гэлээ.

Нууцын нийтлэлүүдээрээ нэрд гарсан “WikiLeaks” сайт дээр АНУ өөрийн түншүүддээ хүчтэй дарамт шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл гарчээ. Тэдний зорилго АНУ-д ашигтай гэрээ байгуулахад оршино. Гэтэл Япон ч, тэдний ятгалганд орсонгүй.

Японы худалдааны сайд Ясутоси Нимимура америкчуудад нилээд уян хатан байхыг зөвлөв. АНУ цаашид ч яриа хэлэлцээрт оролцогчдод дарамт шахалт үзүүлсээр байх болно гэж Андрей Островский үзэж байна.

«Энд дуулгавартай орох улс орнууд бий юм. Тэгвэл Япон мэт тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байх орон ч бас байна. Энэхүү хүчтэй сөргөлдөөн нь хүчтэй эдийн засагтай орнуудын хооронд болж байна.

Хятадтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа явуулах бодлоготой орнууд энэ механизмаас зүгээр л гарч явсан дээр. Учир нь тэдэнд эл төсөл нь ерөөс сонирхолгүй байх болно» гэж Андрей Островский хэллээ.

Номхон далайг дамнах түншлэлийн гишүүдийн хооронд тээг тавих гэсэн АНУ-ын оролдлогууд нь Хятадад хир хүчтэй нөлөөлөх бол? Энэ асуултанд Андрей Островский хариулахдаа:

«Нэг талаас энэ бол нилээд аюултай хандлага. Нөгөөтэйгүүр, ДНБ-ний өсөлтийг авч үзэх юм бол, АНУ арай хийн 1,5 хувьд хүрч байхад, Хятад 7 илүүтэй хувьтай явж байна. 2020 он гэхэд Хятад улс долларын дүйцлээрээ АНУ-ыг гүйцэд түрүүлнэ.

Эдийн засгийн чадавхаараа Хятад АНУ-ыг давж гарна. Шинэ нөхцөлд Хятадтай түншилсэн нь илүү ашигтай. Эхний үед эдийн засгийн хувьд, дараа нь улс төрийн хувьд ч тэр» хэллээ.

Номхон далайг дамнах түншлэлийн хүрээнд гаалийн болон бусад үйлчилгээний татварыг бүрэн хэмжээгээр цуцлах тухай яриа хэлэлцэээрийг ирэх жилд үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Гэхдээ энэ нь чөлөөт худалдааны шинэ бүс байгуулах тухай бүс нутгийн гэрээ гэхээсээ илүүтэй муухан тоглоомын “сайн гар бөмбөг“ гэлтэй юм.