ОХУ-ын Тооцоны танхим болон Монгол улсын Үндэсний аудитын газраас “Улаанбаатар ТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг 2016 онд шалгах төлөвлөгөөнд оруулахаар тохиролцжээ.Түүнчлэн ОХУ-ын ТТ-ийн тэргүүн Татьяна Голикова орос-монголын хамтарсан үйлдвэрүүдэд нилээд хэдэн шалгалт явуулах тухай монголын талын саналыг дэмжижээ.

Ингээд талууд 2014 онд хамтарсан “Эрдэнэт “ үйлдвэр, 2015 онд “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрийг шалгах төлөвлөгөөнд оруулахаар тохиролцжээ. Тэрчлэн талууд дээрх үйлдвэрүүдэд байнгын хамтарсан хяналтын арга хэмжээнүүдийг явуулах шаардлагатай байгаа тухай нэгдсэн санаанд хүрчээ.