Өмнөд Солонгос «Ижис» систем бүхий бас гурван эскадрын мина зөөгчийг үйлвэрлэнэ. Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны төлөөлөгчийн мэдээлснээр өнөөдөр хорооны хуралдаанаар энэ тухай шийдвэрийг батлана. 2023-2027 онд тус тус 7600 тонн усан түрцтэй байлдааны гурван хөлөг онгоцыг үйлдвэрлэхэд 4 триллион вон (3,8 тэрбум доллар) зарцуулах юм.

Эдүгээ «Ижис» систем бүхий пуужингаар зэвсэглэсэн гурван эскадрын мина зөөгч БНСолонгос Улсын усан цэргийн бүрэлдэхүүнд байгаа. Өмнөд Солонгосын Hyundai Heavy Industies америкийн Lockheed Martin корпорацтой хамтран эдгээр хөлөг онгоцыг үйлдвэрлсэн юм.

Сөүлийн мөн шийдвэр өмнөд солонгосын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүсийг өргөжүүлэх мэдэгдэлтэй цаг хугацааны хувьд давхцав. Зүүн Хятадын тэнгис дэх Сөүлийн хяналтад байгаа усан дорхи Иодо хад болон Марадо, Хондо арлууд бүст багтсан байна.