Хятадын засгийн газар орос-хятадын хил орчмын Хэйлунзян мужийн Суйфэньхэ хотод оросын рублийг төлбөрийн хэрэгслийн хувьд чөлөөтэй хэрэглэх туршилтын анхны бүсийг байгуулсан тухай Синьхуа хороо орон нутгийн эрх баригчдын мэдээллээс иш татан уламжлан мэдээллээ.

БНХАУ үүсэн байгуулагдснаас хойш анх удаа гадаадын валютыг хятадын юаньтэй адилхан хэрэглэх зөвшөөрөл өгснийг мэдээлэлд тэмдэглэжээ. Рублийг Суйфэньхэд бараа таваар, үйлчилгээний төлбөр төлөхөд чөлөөтэй хэрэглэж, банкны дансанд шилжүүлж болно.

Суйфэньхэ дахь Хятадын ардын банкны салбарын төлөөлөгчийн хэлснээр рублийн талаархи шинэ шийдвэр рубль солилцох орон нутгийн хар зах зээлийг устгахад тус дөхөм үзүүлнэ. Түүнээс гадна ийм бодлого юанийг оросын хотуудад улам идэвхтэй хэрэглэхэд туслана гэж шинжээчид үзэж байна.

1980-д оны сүүлээр Суйфэньхэ оросын Алс Дорнодтой хил орчмын худалдааг идэвхтэй хөгжүүлж эхлэв. 12-р сар гарсаар оросын иргэд Суйфэньхэ хотод орох визгүй 15 өдөр байх эрх эдлэв.