Египетийн шинэ Үндсэн хуулиар бүх ард түмний санал хураалтыг 1-р сарын дундуур явуулахаар товлосон тухай тус улсын захиргааны хөгжлийн сайд Хани Махмуд мэдээлэв. Тэрээр египетийн Си-Би-Эс телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мөн 1-р сарыг дурдав.

Ерөнхийлөгч Мурсийг огцруулснаас хойш зохион байгуулсан Үндсэн хуулийг бэлтгэх комисс баримт бичиг дээр ажиллаж дуусч, түүнийг улс орныхоо ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансурт өргөн барив. Одоо тэрээр бүх ард түмний санал хураалтыг явуулах өдөр тогтоох ёстой. Мансур өдөр хугацааг энэ долоо хоногт дурдах бололтой.