67 настай Чан Сон Тхэкыг Улсын батлан хамгаалах хорооны дэд дарга, Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны зохион байгуулах хэлтсийн эрхлэгчийн албан тушаалаас огцоруулсан нь Ким Чен Уны засгийг бэхжүүлэх кампанит ажиллагааны нэг хэсэг гэж Сөүл үзэж байгаа тухай «Йонхап ньюс» агентлаг мэдээллээ.

«Залхаан цээрлүүлэлт дан Кимын удирдлага, түүний засгийн үндэс суурийг бэхжүүлэхэд чиглэсэн» гэж БНСолонгос Улсын солонгос хоорондын асуудлыг хариуцаж байгаа нэгдлийн яамны төлөөлөгч мэдэгдэв. БНАСАУ-д болж байгаа үйл явдал тус улсын удирдлагад халаа сэгэлгэ хийхэд хүргэж мэднэ.

Юу гэвэл Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны УТТ-оос намын эв нэгдлийг бусниулсан ял Чан Сон Тхэк болон түүний талынханд тулгасан юм. Ким Чен Уны авга Чан Сон Тхэкыг огцоруулсан хэрэг явдал элитын зарим нэг хэсгийг хамгаалалгүйгээ мэдрэхэд хүргэж мэднэ.

Иймээс тэд Ким Чен Уныг дэмжиж байгаагаа батлан илэрхийлэхийн тулд бие биентэйгээ улам ширүүн өрсөлдөнө гэж Сэжоны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Чхон Сон Чхан үзэж байна. Чан Сон Тхэк улс төрийн хоригдолуудын шоронд хоригдож болзошгүй гэж БНСолонгос Улсын зарим шинжээч үзэж байна.