Москва оросын иргэдийн эрхийг хилийн чанадад зөрчсний хариуд найр тавилгүй хатуу арга хэмжээ авна гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр Хүний эрхийн өдрийг тэмдэглэж байгаатай холбогдуулан мэдэгдэв. НҮБ-ын ЕА Хүний эрхийн нийтийн тунхаглалыг батласнаас хойш 12-р сарын 10-нд 65 жил боллоо.

ОУ «хүний эрх хүний нэр төрийг бүрэн хүндэтгэхэд үйлчилж, улс орон, ард түмнүүдийг нэгтгэж, дэлхийн шудрага дэг журмыг төлөвшүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн төлөө» хатуу тууштай тэмцэж байна.

Хүний эрх гадаад бодлогын ба тусгаар улсад шахалт үзүүлэх, дайсагнал дэвэргэх хэрэгсэл болох ёсгуйг мэдээлэлд онцложээ. Оросын иргэдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хилийн чанадад хамгаалах нь ОУ-ын гадаад бодлогын нэн чухал чиглэл мен гэж ГХЯ онцлон тэмдэглэжээ.