Сонгууль 2014 оны 2-р сарын 2-нд болтол засгийн газрын тэргүүний албан тушаалаа орхихгүй гэж Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинават мэдэгдсэн тухай өнөөдөр АП агентлаг мэдээллээ. Ерөнхий сайд парламентыг тарааж, парламентын сонгууль хугацаанаас өмнө явуулах тухай зарлан мэдээлснийхээ дараа ийнхүү мэдэгджээ.

Өчигдөр нийт олны тэмцэл хөдөлгөөн гаарсан боловч өнөөдөр Бангкокын гудамжуудад байдал харьцангүй тайван байна гэж Тайландын нислэлээс ирээд байгаа ХМХ-үүд мэдээнүүдэд өгөөлжээ.

Тайландад засгийн газрын эсрэг тэмцэл хөдөлгөөн бараг хоёр долоо хоног үргэлжилж байна. Жагсагчид 2006 онд цэргийн эргэлтийн дараа улс орноо орхиж явсан ерөнхий сайд асан Таксин Чинаватын эмэгтэй дүү Чинават тэргүүтэй засгийн газрыг эсэргүүцэж байна.

Чинават ахынхаа тоглоомын этгээд болж, түүний ашиг сонирхолыг хамгаалж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна. Эх орон ба улс төрийн хүрээнд буцах боломж Таксин Чинаватэд олгох өршөөл үзүүлэх хуулийг парламентаар батлуулахыг эрх баригч нам оролдсон явдал жагсаал хийх шалтгаан болов.