ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ираны цөмийн хөтөлбөр болон хоёр талын харилцааны асуудлыг хэлэлцэхээр Иран Улс орохоор мордов. Тэрээр тус улсын ГХ-ийн сайд Мохамад Жавад Зарифтай уулзана.

Үүнээс гадна Сергей Лавров Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитой уулзах тухай Оросын ГХ-ийн дэд сайд Игорь Моргулов мэдээллээ. Сергей Лавровын Тегеранд хийх айлчлалын хүрээнд «хоёр талын харилцаа, бүс нутгийн асуудлууд түүнчлэн Женевт саяхан тохиролцсон ёсоор ираны цөмийн хөтөлбөрийг зохицуулах асуудлыг авч үзэж хэлэлцэх тухай үүний өмнө ОХУ-ын ГХЯ мэдээлсэн билээ.

Түүнчлэн талууд сирийн асуудлаархи «Женева-2» бага хурлыг бэлтгэх асуудлыг авч үзэх юм. ОУ бүс нутгийн нөлөө бүхий Иран Улсын төлөөлөгчдийг бага хуралд оролцуулахыг шаардсаар байна.

Иран болон олон улсын зургаан зууч (ОХУ, АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Хятад, Германи) 11-р сарын 24-нд Женевт хэлэлцээр байгуулсан юм. Талууд Ираны цөмийн хөтөлбөрийн хүрээг нэлээд багасгах асуудлаар тохиролцсон байна.