Өмнөд солонгосын төмөр замын “Korail” компаний үйлдвэрчний эвлэл даваа гаригийн өглөө бүх нийтийн ажил хаялтыг эхлүүлэв. 2009 оноос хойш Өмнөд солонгост болж байгаа анхны ажил хаялт аж. ҮЭ-ийн дарга Ким Мен Хваны яриагаар, улсын компанийг хурдан галт тэрэгний ачаа тээвэр эрхэлдэг хувийн компаний салбар болгох бөгөөд шинээр хувийн компани байгуулах асуудлуудлыг хэлэлцэх ёстой “Korail” компаний захирлын зөвлөлийн хурлыг эсэргүүцэн төмөр замын ажилчид ажилдаа гараагүй аж.

“Бид иргэдэд гал тэрэгнүүдийг зогсоон тав тухыг алдагдуулсан явдалд хүлцэл өчъе. Гэхдээ төмөр замыг хувьчлахын эсрэг байр суурьтай байгаа төмөр замын ажилчдыг ойлгохыг хүсч байна” гэжээ.

Орон нутгийн цагаар 9 цагт тус улсын 13 бүсэд галт тэрэг зогсчээ. Гэхдээ 14.00 цагаас тус улсын Сеул, Пусан, Тэджон, Чончжоу, Енчжу хотуудын төмөр замын гол төвүүдэд галт тэргийн хөдөлгөөн золгсоно. Ажил хаялтанд нийт 8,5 мянган хүн оролцож байна.