12-р сарын 9-нд Олон улсын авилгалтай тэмцэх өдрийг тохиолдуулан дэлхийн олон улс орнуудад жагсаал цуглаан, чуулган, семинар болон бусад арга хэмжээнүүд явагддаг. НҮБ-ын санаачлагаар энэ өдрийг тогтоосон байна. 2003 оны 12-р сарын 9-ний өдөр мексикийн Мерида хотод дээд тувшний улс терийн бага хурал дээр НҮБ-ын авилгалын эсрэг Гэрээнд гарын үсэг зурахад нээлттэй болжээ. Баримт бичиг гишүүн орнууд авилгалын эсрэг үйлдлийн бодлого явуулах, холбогдох хуулийг сайшаах, энэ үйл явцтай тэмцэх тусгай байгууллагыг бий болгох зэрэг үүргийг хүлээлгэдэг. 2005 оны 12-р сард 30 орон түүнийг баталсны дараа Гэрээ хүчин төгөлдөр болсон байна. Орос орон түүнийг 2006 оны 3-р сард баталжээ.

Гэрээ ёсоор, авилгал энэ бол улсын засаг захиргааг хувийн ашиг сонирхол, гуравдагч этгээд болон бүлгийн зорилгод зуй бусаар ашиглах, мөн олон нийтийн эд хөрөнгийг хувийн зорилгод хууль бусаар эзэмших олон тооны хэлбэрүүд юм. Дэлхийн банкны мэдээгээр дэлхийд жил тутам хайр найргүйгээр 1 триллион доллар зарлагаддаг байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Наванетхем Пиллейний хэлснээр, авилгалын уршгаар жил тутам гарч байгаа мөнгөний дүн, өлсгөлөнд нэрвэгдсэн 870 сая орчим хунийг хооллоход шаардлагатай хэмжээнээс 80 дахин илүү гарч байгаа юм. Судалгааны дагуу улс орнууд авилгалтай тэмцэж байгаа үед улсын орлого урт хугацаанд 4 дахин өсдөг байна. Авилгал буурахад бизнес 3 дахин хурдацтай хөгжиж, харин хүүхдийн үхэл бүхэл бүтэн 75%-иар буурч болох юм.