Өмнөд солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе өнөөдөр мэдэгдэхдээ, агаарын хамгаалалтын таних бүсийн өргөжилт нь үндэстний ашиг сонирхолуудг хамгаалах үүднээс хийгдсэн гэжээ. Энэ тухай “Йонхап ньюс” агентлаг уламжилжээ. Тэрээр Солонгосын хойгт томоохон өөрчлөлтүүд гарч буй нөхцөлд энэхүү шийдвэрийг гаргасан гээд БНАСАУ-ад Ким Чен Ын өөрийн авга ахыг албан тушаалаас нь огцруулсныг иш татжээ. Өнөө өглөө Өмнөд солонгосын БХЯ 12-р сарын 15-аас хүчин төгөлдөр болж байгаа шинэ бүсийн эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүэх тухай шийдвэр гаргажээ.

Өмнөд солонгосын БХЯ өөрийн агаарын хамгаалалтын шинэ бүсийг өргөжүүлж байгаа бөгөөд үүнд усан дорх шүрэн арал Иодо, Марадо болон Хондо арлууд оржээ. Иодо арлын бүс нь хятадын ижил бүстэй огтолцож буй юм. Тус улсын удирдлага 11-р сарын сүүлээр БНХАУ Зүүн-Хятадын тэнгист агаарын таних бүс байгуулах тухай шийдвэр гаргасны дараа энэхүү алхмыг хийжээ. АНУ БНХАУ-ын энэхүү шийдвэрийг буруушаасан.