Тайландын ерөнхий сайд Йинглак Чинават тус улсын парламентыг тараах болон ээлжит бус сонгуулийг товлох тухай мэдэгдэл хийлээ. Тус улсын үндсэн хуулиар парламентыг тарааснаас 60 хоногийн дараа ээлжит бус сонгууль явуулах ёстой юм. Түүнэс гадна Чинават тус улсын засгийн газрын тэргүүний “үүрэг гүйцэтгэгч” болохоос татгалзав. Үүгээрээ тэр тус улсын Үндсэн хуульд заасны дагуу, хямралын үед засгийн газрын тэргүүний “үүрэг гүйцэтгэгчийг” Таиландын хаан томилох замыг шууд нээв.

Нөгөөтэйгүүр, Бангкокт засгийн газрын эсрэг жагсаалууд үргэлжилсээр буй юм. Эсэргүүцлийн араг хэмжээний удирдагч Сутхеп Тхыаксубан даваа гаригт хйисэн мэдэгдэлдээ, ерөнхий сайдын парламентын тараан,бүх нийтийн шинэ сонгууль явуулах тухай мэдэгдлүүд нь сөрөг хүчнийхний ялалт биш юм. “Бидний өнөөдрийн зорилго–Засгийн газрын ордонг эзлэн авах” гэж сөрөг хүчний удирдагч хэлжээ. Тэрээр даваа гаригт “энхийн хувьсгал” явуулах өөрсдийн төлөвлөгөөнөөсөө татгалзахгүй гэдгээ тэмдэглэв. Өмнө нь тэр нэг бус удаа хэрвээ шинэ сонгууль явуулах юм бол Чинаватын шинэ хүмүүс дахин ирэх болно гэж хэлж байсан.

Бангкокийн гудамжуудад даваа гаригт 50 мянга гаруй хүн жагсчээ. Жагсагчид засгийн газрын ордон руу чиглэн явжээ. Таиландын парламентын сөрөг хүчний Ардчилсан намын депутатууд өнөөдөр өөрсдийн бүрэн эрхээсээ татгалзаж, гудамжны жагсагчидтай нэгдэн оржээ. Сөрөг хүчнийхэн эрх баригчдыг засгийн эрхийг сонгуульгүйгээр “Ардын зөвлөлд” шилжүүлэхийг шаардаж байна. Энэ тохиолдолд улс орныг удирдан, улстөрийн системийг шинэчлэх хүнийг дан ганц хаан шийдэн томилох юм.