Бангкокийн гудамжуудад даваа гаригт эсэргүүцлийн жагсаалдад оролцогчдын тоо 100 мянгад хүрчээ. Босогчид засгийн газрын байрыг чиглэн явж байна. Тэнд “ардын хувьсгалын төлөө сүүлчийн тулалдааныг” явуулахаар төлөвлжээ. Тайландын нийслэл хотод 60 гаруй сургууль хаагдаж, их сургуулиуд хичээллэхгүй байна. Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид эрх баригчдыг тус улсын засгийн газрын тэргүүн асан Таксин Чинаваттай холбоотойг эсэргүүцэж буй юм. Сөрөг хүчнийхний үзэж байгаагаар, тэрээр одоо цөллөгт байгаа бөгөөд улс орныг далдуур удирдаж аж: Чинават 2006 онд тус улсад төрийн эргэлт гарсны улмаас огцорсон бөгөөд үүний дараа түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр хоёр жилээр хор их ял эчнээ оноосон. Тус улсын засгийн газрыг түүний төрсөн охин дүү Йинглак Чинават тэргүүлж байгаа бөгөөд тэрээр даваа гаригт парламентыг тараах болон засгийн газрыг огцрох тухай мэдэгдэв.