Украины сөрөг хүчин нийслэл хотын төвийн засгийн газрын байрыг бүхэлд нь бүслэн аваад байна. Босогчид ерөнхийлөгчийн ордны өмнө майхангууд барьжээ. Эрх баригчдын төлөөлөгчид мэдэгдэлдээ, төрийн түшмэдүүд ямарч тохиолдолд ажилдаа гарна гэж мэдэгджээ. Нөгөөтэйгүүр, цагдаагийн газраас хотын бэлэг тэмдгүүдийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтанд орсон Ленины хөшөөг буулгахдаа олон нийтийг эмх замбараагүй байдалд хүргэсэн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгээд байна.

Өмнө үдэш “Свобода” радикал-үндэстний намын идэвхтнүүд боржин хөшөө рүү трос хаяж, хөшөөг суурианаас нь унагасан. Үүний дараа лантуугаар цохиж хэдэн хэсэг болгож эвджээ. Евро хамтын ажиллагааныг эсэргүүцэгчид мөн эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байна. Тэд “Дээд Радын” дэргэд хуран цугларчээ. Харьков, Донецк болон Одессд Януковичийн талынхан тус улсын байдлыг тогтвортой бролгох штабуудыг байгуулад байна. Өмнө өдөр Украины Аюулгүй байдлын алба эрх баригчдыг баривчлах гэсэн хэд хэдэн оролдлогуудын тухай мөрдөх ажлыг эхлүүлээд байгаа нь тодорохой болсон. Энэ нь хуулийн дагуу 10 хүртэлх жилээр хорих ялтай юм.