АНУ-ын ҮАБ дэлхий дахинд гар утасны яриануудын тухай баримт мэдээллүүдийг цуглуулдаг тухай батлажээ. Гэхдээ тэд ингэснээр өөрийн улсын ямарч хужуль тогтоомжуудыг зөрчөөгүй аж. Энэхүү ажиллагаа нь гадаадын тагнуулуудтай тэмцэх тухай ерөнхийлөгчийн 12333 дугаарын захирамжийн дагуу явагддаг гэж ҮАБ-ын албан ёсны төлөөлөгч Вэнс Вайнс уламжлав. Тэрээр хатагтай Вайнс энэ долоо хоногт “Вашингтон пост “ сонин дээр гарсан тус байгууллага өдөр бүр 5 тэрбум гар утасны яриа сонсдог тухай болон үүний дүнд гар утасны эздийг хялбархан тагнах боломжтой тухай мэдээлэлд тайлбар өгсөн. Ингэхдээ Вайнс АНУ-ын тусгай албаныхныг тагнуулууд болон алан хядагчидтай тэмцэл хийх зорилгоор ийм үйл ажиллагаа явуулж буйг үгүйсгээгүй, гэхдээ эл ажил нь “гадаадад” явагддаг гэдгийг цохон тэмдэглжээ.