Төрийн думын /ОХУ-ын парламентын доод танхим/ олон улсын асуудлын хорооны тэргүүн Алексей Пушков Зүүн-Хятадын тэнгисийн өргөжин тэлж байгаа агаарын хамгаалах бүсийн гурвалжинд Хятад-Япон-Өмнөд солонгос байгааг аюултай хандлага хэмээн үзэж байна. Энэ тухай орсоын парламентын гишүүн Зүүн-Хятадын тэнгист Сеул агаарын бүс байгуулж байгаа тухай мэдээг тайлбарлахдаа ярьсан юм. “АНУ болон тэдний холбоотнууд БНХАУ-тай “нервын” дайнд орж байгаа нь аюултай юм гэжээ.

Өмнө нь Өмнөд солонгос ням гаригт Зүүн-Хятадын тэнгист агаарыг хамгаалах бүс байгуулж байгаа тухайгаа мэдэгдсэн. ХМХ-үүдийн уламжилж байгаагаар, Өмнөдийн Зүүн-Хятадын тэнгисийн усан доорх “Иодо” шүрэн арал нь Хятадын агаарын хамгаалалтын бүстэй огтолцож байгаа аж. Тэрч бүү хэл, зарим газруудад японы бүстэй ч огтолцох юм. Ингэхдээ 12-р сарын 15-нд үйл ажиллагаагаа эхлүүлэх Өмнөд солонгосын энэхүү бүс нь хөрш зэргэлдээ орших орнуудын тусгаар тогтнолд халдахгуй гэдгийг Сеул мэдэгджээ.

АНУ-ын төрийн департаментаас Сеул өмнө нь Вашингтонтой агаарын бүсээ өргөжүүлж болзошгүй талаар хэлэлцэн ярилцсан тухай уламжилжээ.

11-р сард БНХАУ-ын БХЯ Зүүн-Хятадын тэнгист тус улсын агаарын хамгаалалтыг хангах зорилгоор тусгай таних бүс байгуулж байгаа тухайгаа зарласан. Уг бүсэд Дяоюйдао /Сенкаку/ арлууд орсон. Токио, Бээжин хоёр нь газар нутгийн маргаантай асуудалтай байгаа бөгөөд энэхүү маргаан нь Япон, БНХАУ-ын хоорондын харилцаа хурцдах гол шатлгаан болоод байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт БНХАУ-ын БХЯ шинээр байгуулсан агаарын хамгаалалтын бүсийг бүрэн хянаж байгаа болон үүнийгээ эрс шийдэмгий хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн.