Өмнөд солонгос ням гаригт өөрийн агаарын хамгаалалтын бүсийг өргөтгөх тухай мэдэгдэв. Уг бүсэд 11-р сард Хятад улсын байгуулсан үүнтэй ижил төрлийн бүсийн ялимгүй хэсэг орж байгаа аж. Өмнөд солонгосын БХЯ-ны уламжилж байгаагаар, өмнөдийн агаарын хамгаалалтын шинэ бүс 12-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажиллах бөгөөд өөртөө өмнөдийн эргүүдийн усан доорх “Иодо” хадыг багтаажээ. Хятадууд энэ хадыг “Суянь” гэж нэрлэдэг. Сеулын хяналтан дор байдаг энэ хад нь удтал Өмнөд солонгос, Хятадын хоорондын нутаг дэвгэрийн маргаантай асуудал болж байсан. Одоо энэ хад нь БНХАУ-ын шинээр байгуулаад байгаа агаарын хамгаалалтын таних бүсэд мөн адил орсон тухай Франс пресс агентлаг уламжилжээ.

Өмнөд солонгосын БХЯ-ны төлөөлөгч Ким Мин Сок мэдэгдэлдээ, Сеул “цэргийн сөргөлдөөнүүдийг зайлсхийх үүднээс” холбогдох орнуудтай холбоо тогтоон, агаарын хөлгүүдийн аюулгүй байдлыг хангах болно гэжээ. Ингэхдээ Сеулын мэдэгдэлд хамгаалалтын бүс байгуулж буй нь хөрш зэргэлдээ орнуудын тусгаар тогтнол халдахгүй гэжээ.

11-р сард Хятад улс Зүүн-Хятадын тэнгист аагарын хамгаалах тахин бүс байгуулсан тухайгаа зарласан. Үүндээ Японтой газар нутгийн маргаантай байгаа арлуудыг багтаасан бөгөөд гадаад орнуудын нисэх компаниудыг мэдэгдэл өгч байхыг шаардсан. Энэ нь бүс унтагт хурцадмал байдал бий болгоод байна. Япон, АНУ, Өмнөд солонгос улсууд нь хятадын талын бүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.