МАГАТЭ-гийн мэргэжилтнүүд ираны талын урилгаар Арак хотод баригдаж байгаа хүнд жингийн тогооны барилгын ажилтай танилцана. Энэхүү айчлал Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зорилгоор баригдаж байгаад үл итгэж буй эргэлзээнүүдийг сарниулах болон тус улсын сайн дурын үйлийг батлан харуулах зорилготой хэмээн агентлагаас хийсэн мэдэгдэлд дурджээ.

Өмнө Иран болон МАГАТЭ-гийн хооронд хүрсэн тохиролцооны дагуу Аракт баригдаж байгаа тогооны барилга болон Гачины ураны уурхайд агентлагийн мэргэжилтнүүдийг нэвтрүүлэх тухай шийдвэрийг Иран улс сайн дурын үндсэн дээр гаргасан.

Нөгөөтэйгүүр, 12-р сарын 9-10-ны өдрүүдэд Венад Ираны шинжээчдийн уулзалтыг явуулахаар төлөвлөөд байна. Уг уулзалтанд олно улсын зууч “зургаа” болон МАГАТЭ –гээс оролцох юм. Уулзалтаар 11-р сарын сүүлчээр “зургаа” болон Ираны хооронд тохиролцоонд хүрсэн завсарын гэрээнүүдийн биелэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн ярилцана.

Тэгтэл ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг “алдаатай” хэмээн үздэг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Израилийг Ираны завсарын гэрээний асуудлаас хамгаалах байр сууриа дахин илэрхийлэв. Тэрээр бямба гаригт АНУ-ад болж өнгөрсөн нөлөөтэй хүрээнийхний уулзалт дээр хийсэн мэдэгдэлдээ, завсарын гэрээ нь Тегераны цөмийн хөтөлбөртэй холбоотой болгоомжлолыг цуцлах урт хугацааны гэрээнд гарын үсэг зурах замыг нээж байна гэжээ. Ингэхдээ ерөнхийлөгч хэлэхдээ, ийм төрлийн гэрээ нь 50/50 түвшинд хийгдэх боломжтой бөгөөд энэ нь хэрвээ Иран өөрийн хүлээсэн үүргүүдээ эс биелүүлвэл, АНУ үйл ажиллагааны болзошгүй бүх хувилбаруудыг урьдын адил үлдээж буй юм гэжээ. Үүнтэй зэрэгцэн Обама ираны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамгийн зөв зүйтэй арга бол дипломат арга зам гэж цохон тэмдэглэв.