Оросын Тувагаас холгүй орших Монгол улсын нутагт ням гаригийн шөнө 4 баллтай газар хөдлөжээ. Оросын сейсмологичдын уламжилснаар, хохирогсод болон сүйрлийн тухай мэдээлэл үгүй байна. Газар хөдлөлтийн голомт оросын Кызыл хотоос зүүн-өмнөд хэсгээс 250 км зайд байжээ. Мягмар гаригийн өглөө Монголын нутагт гарсан хөдлөлтүүд 4,3 баллтай байсан бөгөөд мөн Тувагаас холгүй болжээ. Хохирогсод болон сүйрлийн тухай мэдээлэл иргээүй аж.

Тувагийн нутагт сейсмологийн өндөржүүлсэн анхаарал тавьж буй нь 2011, 2012 онуудад гарсан хүчтэй газар хөдлөлтүдтэй холбоотой юм. Эхний газар хөдлөлт 2011 оны 12-р сард Каа-Хемский районд гарсан бөгөөд голомтдоо 8-9 баллтай байсан. 2012 оны 2-р сард 6-7 баллтай газар хөдлөлтийн голомтыг тодорхойлсон. Хоёр тохиолдлын аль алинд хохирол болон сүйрэл учрааагүй аж.